Шууд Chart

Сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх хүсэлтээ илэрхийллээ

2018-08-12 18:03:01

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам,  тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэдхэн минутын өмнө өөрийн твиттер хуудсаараа сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрээр, "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа. Миний толгойлсон Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй гэж үзэж Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье" гэжээ.


Сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх хүсэлтээ илэрхийллээ  
Үзсэн: 2215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.188.xxx] 2018-09-11 09:51
Sain ajilaj baisan said.
Зочин [139.5.219.xxx] 2018-08-12 19:24
Ийм ноцтой асуудал болж байхад сайд огцорох нь мэдээж,Булганд олон хоног наадамдаж явахын оронд энэ ажилдаа санаа тавьж ажилаа хийсэнсэн бол ийм хэрэг гарч эрдэнэт хүний амь сүйдээчүү үгүйчүү?ер нь энэ яамны сайд,ялангуяа дэд сайд нар үнэндээ ажил хариуцах чадваргүй улсууд байсан нь тодорхой,ер нь яам ыг мэрэгжлийн бус хүнээр удирдуулдаг эрүүл биш үйл ажилдаа эрх барьж байгаа нам онцгой анхаарах,төрийн ажлыг нам шүүрч хийдэг оролцдог,танил тал авилга арын хаалгаар чадваргүй хүмүүс томилож хууль ёс завхаруулаж,улс эх орон,ард иргэдэд хохирол учруулаж байгаа бүдүүлэг жигшүүртэй үйл ажиллагаагаа таслан зогсоох талаар МАН ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙНЭЭ БОЛСОН БАЙНА ШҮҮ.

Бидэнтэй нэгдээрэй