
Аливаа иргэн бүр хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх тухай талаар тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл тухайн иргэн орон сууц худалдан авсан бол 30 сая төгрөг хүртэл үнийн дүнгийн 10 хувийг буцаан авч болох тухай эрх зүйн зохицуулалт байдаг аж. Түүнчлэн хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн л бол түүнийхээ 10 хувийг мөн буцааж авч болох гэнэ.
Тухайлахад, 50 сая төгрөгийн орон сууц худалдан авсан гэж бодоход тухайн иргэн хуульд заасны дагуу нэг удаа 30 сая төгрөгт багтаан хөнгөлөлтөд хамрагдаж болох бөгөөд үүнийхээ 10 хувь болох 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг ажээ.
Үүнээс үүдэн иргэдийн татвар болоод, эрх зүй чиглэлийн боловсрол, мэдлэг юу юунаас илүү нэн чухал байгааг харж болохоор байна.
Харин тухайн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд хувь хүн ямар бичиг баримт бүрдүүлэх талаар хүргэж байна.

Татварын хөнгөлөлтөд хамрагдаж болно | ||
Үзсэн: 1656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.