Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2018-09-03 13:03:24

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 9 дүгээр сарын 10 ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхээр ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр бороо, Алтай, Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи 4,8-нд зарим газраар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 4-6, 9-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэмхүйтнээс 4 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.    


Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-5, 9-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-6-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан,  өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.  



Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 5-6-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 5-6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-7-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.  


Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан.  Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй