Шууд Chart

Энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна

2018-09-07 11:20:00

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи борооны өмнө 24 м/сек хүртэл ширүүсч, усархаг бороо орсон. Мөн уулархаг газраараа -6 хэм хүрч, өндөрлөг хэсгээрээ нойтон цас орсныг мэдээлж байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим газраар усархаг хүйтэн бороо оржээ.

Тиймээс малчид, тариаланчид, хадлан тэжээл, өвлийн бэлтгэлд гарсан иргэд цаг агаарын нөхцөл байдалд тохируулж ажил амьдралаа зохицуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Учир нь энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Дамдинсүрэн ярьж байна. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.


Энэ сард цочир хүйтрэх төлөвтэй байна   
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй