Шууд Chart

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 17-23-нд болно

2018-09-18 14:17:13

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-23-нд Словакийн Трнава хотод болно.

Словакт манай улсаас 57 кг-ын жинд Б.Түмэнцогт, 61 кг-д Д.Жамсранжав (хоёул Хасу-Мегастарс), 65 кг-д Б.Буд (73 дугаар сургууль), 70 кг-д Т.Тэргэл (Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д Б.Цэрэндаш (хоёул Орхон аймаг, Ирээдүйн одод), 92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга), эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 53 кг-д Б.Энхцэцэг (Аврагч), 55 кг-д Б.Халиунаа (Орхон аймаг, "Ирээдүйн одод", “Жем бридж” ХХК), 57 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 68 кг-д Э.Даваанасан (Алдар), 72 кг-д Б.Намуунзаяа (Налайх), 76 кг-д Г.Ариунжаргал (Алдар) гэсэн 16 тамирчин гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Идэрсайхан, спортын мастер Ё.Батдархан, П.Чулуунбаатар, Ж.Дандарын хамт маргааш эх орноосоо мордоно. 

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 17-23-нд болно  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй