Шууд Chart

Цахим тоглоом болгон тоглох боломжтой рубикийн шоо “Gogube”

2018-09-19 12:32:00

Оюун ухаан хөгжүүлдэг олон төрлийн тоглоом наадгай байдаг. Эдгээрийн нэг бол рубикийн эвлүүлдэг шоо юм. Go Cube нэртэй нэгэн стартапын зохион бүтээгчид тус шоог цахим тоглоом болгон тоглох боломжтой болгон хөгжүүлж, олон нийтэд танилцуулаад байгаа. Энэ нь оюун ухаан шаарддаг тус тоглоомыг анхлан суралцаж байгаа хүмүүст хэрхэн зөв эвлүүлж болох тухай арга барилыг зааж өгдөг юм байна.

21-р зууны шинэ эрин үед хүмүүс бидний эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс тоон системийн технологи руу уусан орж байна. Түүний дотроос онцлоход онлайн хувилбарын рубикийн эвлүүлдэг шоо юм. Гартаа барин тоглох шоогоо цахим байдлаар хувирган хослуулан тоглох технологи. Тус шинэ технологийн эвлүүлдэг шооны нүд нэг бүрт мэдрэгч суурилуулсан. 6/6 гэсэн хэмжээтэй нүд бүрийн өнгийг программчлан хэрхэн байраа сольж байгааг нь компьютер болон ухаалаг гар утсанд тусгай зориулалтын апп-ны туслалцаатай дамжуулдаг.

Шооны талууд яаж эргэн хэвэндээ орж болох бүхий л боломжуудыг автоматаар программчилж өгсөн учраас тоглогчид гартаа барьж байгаа эмх замбараагүй байршилд орсон шооныхоо учрыг хялбархан олж чадна. 2 төрлийн загварыг бүтээсэн. Go Cube болон Go Cube Edge гэх хувилбар. Анхлан сурч байгаа хүмүүст илүү ойлгомжтой зааж зөвлөх үүднээс шооны нүд нэг бүр гэрэлтдэг. Эдгээр гэрлүүд зааварчилгаа өгөх үүрэгтэй. Дадлага, онолыг хослуулан рубикийн шоог онлайн талбар ашиглан угсарч сурах шинэ боломж бий болсныг харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цахим тоглоом болгон тоглох боломжтой рубикийн шоо “Gogube”  
Үзсэн: 3684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-11 22:22
гоё юм байна

Бидэнтэй нэгдээрэй