
Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрсний улмаас энэ жил ДАШТ-д зодоглох боломжгүй болсон.
Түүний жинд хэнийг дэлхийн дэвжээнд сойх нь олны анхаарлыг татаж байгаа. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр П.Орхоны жинд С.Батцэцэгийг өрсөлдүүлэхээр болсон гэх ташаа мэдээлэл нийтлэгдсээр байна.
Тиймээс үнэн, зөв мэдээллийг хүмүүст хүргэхийн тулд энэхүү мэдээлэлийг бичиж байна. Энэ талаар МЧБХ-ныхноос тодруулахад “62 кг-д Э.Гантуяаг өрсөлдүүлэхээр болсон” гэлээ.
“Mongolia-open”-ы алт, мөнгө, Польшийн нээлттэй тэмцээн, Азийн АШТ-ий нэг хүрэл, УАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хороооны тамирчин тэрбээр өнгөрсөн жил 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилддаг “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ Ш.Түмэнцэцэг энэ жил Азийн наадмын дэд аварга болохдоо бэртсэн. Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Улмаар түүний оронд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг сойхоор болов.
Манай тамирчид энэ сарын 16, 18-нд хоёр хуваагдан Унгарыг зорино.
П.Орхоны жинд Э.Гантуяаг, Ш.Түмэнцэцэгийн оронд С.Батцэцэгийг ДАШТ-д оролцуулна | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.