
Аравдугаар сарын 4-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.
-1323 оны энэ өдөр Хубилай хааны гуч Есөнтөмөр Их Юань гүрний 6 дахь хаанаар өргөмжлөгджээ. Тэрээр гадаадын худалдаачдаас үнэт чулууг 10 дахин өндөр үнээр хааны ордонд худалдан авдаг үрэлгэн байдлыг зогсоож, Юань Улсын “Мужийн эзэд ” хэмээн нэрлэгддэг 12 хэлтсийг 18 болгон хувааж тус бүрт нь захирагч томилжээ.
-1635 оны энэ өдөр Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар мэндэлжээ. Тэрээр нэрт Соён гэгээрүүлэгч, халх монголчуудын оюун санааны удирдагч хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн юм.
-1940 оны энэ өдөр замын тэмдгийг албан ёсоор баталгаажуулан хэрэглэж эхэлжээ. Анхны замын тэмдгүүдийг “Сануулах”, “Хорих”, “Заах” гэсэн гурван бүлэгт ангилсан байдаг юм. Нийт 14 замын тэмдэгт байжээ.
-1978 оны энэ өдөр Багахангай-Багануурын төмөр замыг хугацаанаас хоёр жилийн өмнө ашиглалтад оруулж, Багануурын нүүрсийг Улаанбаатарт тээвэрлэж эхэлжээ.
Энэ өдөр Монголын түүхэнд... | ||
Үзсэн: 1356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.