Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй холбогдох журмын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан есөн байгууллага, хамт олныг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгаруулав. Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан 9 аж ахуйн нэгжийн 6 нь үр тарианы үйлдвэрлэл, 2 нь төмс, хүнсний ногоо, 1 нь жимс, хүнсний ногоо, 2 нь хоршооны зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнд:
- Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК;
-Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо;
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;
-Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршоо;
-Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хоёр богд” ХХК;
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх гол” ХХК;
-Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шимт газар” ХХК-ийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгарчээ.
| "Улсын тэргүүний тариаланч хамт олон" шалгарлаа | ||
| Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.