
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ази Европын форумд оролцож Европын орнуудад айлчлахаар эх орноосоо өнөөдөр мордоод байна. Европын орнуудад хийх 5 өдрийн айлчлал нь Испаниас эхэлж байгаа юм байна.
Үүний дараа Японы засгийн газрын тэргүүн Францад айлчилна. Харин ирэх пүрэв баасан гаригт Бельгийн нийслэл Брюссель хотноо болох АСЕМ-ийн дээд уулзалтад оролцох юм байна. Ерөнхий сайд Абэ эх орноосоо мордохын өмнө сэтгүүлчдэд мэдэгдэхдээ Ази Европын чуулга уулзалтад оролцогчидтой Умард Солонгостой холбоотой бодлогоо уялдуулж зохицуулах хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлаас гадна Япончуудын хувьд онцгой чухал асуудал болох Умард Солонгост хулгайлагдсан иргэдийнх нь асуудлыг шийдэхийг уриалахаа мэдэгдсэн юм Бельгийн нийслэл Брюссель хотноо болох АСЕМ ийн ээлжит дээд хэмжээний уулзалтад Ази Европын 53 орны төр засгийн тэргүүн нар оролцох бөгөөд Брюссельд энэ онд болох хамгийн том дээд уулзалт гэж тодорхойлогдож байна.
Японы Ерөнхий сайдын Европын орнуудад хийх айлчлал эхэллээ | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.