Шууд Chart

Татварын ерөнхий газар зангиагүй уулзалт хийнэ

2014-01-14 16:10:51

Татварын ерөнхий газар ирэх долоо хоногийн Лхагва гарагт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ.  Уулзалтаар, тус газрын үйл ажиллагааний өнөөгийн байдал, татвартай холбоотой хууль эрх зүйн орчин, шинээр батлагдах гэж буй татварын багц хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Мөн далд эдийн засгийг ил болгох, татвар хураалтыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд  уулзалтад Татварын Ерөнхий газрын дарга болон бусад газар, хэлтсийн дарга нар оролцох аж.


Татварын ерөнхий газар зангиагүй уулзалт хийнэ   
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй