Шууд Chart

"Тайлан" үзэсгэлэн энэ сарын 23-26-ны хооронд болно

2018-11-12 10:10:15

Зураач Чоймболын Ганбаатар нь сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, Америк зэрэг улс оронд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас гадна Дэлхийн банкны төв байранд хоёр ч удаа Монгол Улсаа сурталчилан үзэсгэлэн гаргаж байжээ.

Өдгөө АНУ-д амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Түүний уран бүтээлүүд АНУ, Франц, Дани, Шинэ Зеланд, Япон, Герман, Өмнөд Солонгос, Хонг Конг, Орос, Австрали, Их Британи зэрэг улсуудад хадгалагдаж байгаа ажээ.

Олон улсын дүрслэх урлагийн наадмуудад амжилттай оролцож байсан олон жишээ бий. Хамгийн сүүлд 2017 oнд АНУ-ийн Нью-Йорк хотноо зохиогдсон “Art Expo”-д оролцсон тэрбээр 2013 оноос хойш эх орондоо үзэсгэлэн гаргаагүй аж.

"Тайлан" үзэсгэлэнд түүний сүүлийн таван жилийн хугацаанд зурсан бүтээлүүдийн дээжис багтаж байгаа гэнэ.

"Тайлан" үзэсгэлэн "Кракко" арт галерей  зохион байгуулж буй бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-26-ны хооронд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Тайлан" үзэсгэлэн энэ сарын 23-26-ны хооронд болно  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй