Шууд Chart

Мэдэгдэл

2018-11-15 15:27:14

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын "Шинжиан Шинфа" замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна.

Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дугаар сард “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдсан ба харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудсаар явахдаа "20 тэрбум төгрөгийг нь М.Энхболд сонгуульдаа зарцуулжээ" гэсэн ор үндэсгүй илт гүтгэсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулжээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага хардах эрхтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.

Дашрамд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк дээрх зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын даргын ажлын алба


Мэдэгдэл  
Үзсэн: 2641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [58.140.210.xxx] 2018-11-16 19:37
Шудрага мэдээлэлч гаргаж чаддаггүй Үндэсний телевиз ард түмний мөнгөөр санхүүждэг. Ард нь дандаа төр барьж бгаа нам бдаг шал хөгийн
Зочин [202.126.89.xxx] 2018-11-15 22:51
Яаж ч мэдэх толгой шүү чи энэ олон хүн ждү-с шударга бусаар зээл аваад байхад хариуцлага тооцоод гишүүнээс огцруулж арга хэмжээ авахгүй яагаад дуугүй байгаа юм
Зочин [66.181.191.xxx] 2018-11-15 19:49
Няцаалт яах вэ?хамгын гол нь ингэж хэлүүлэх ямар шалтгаан нөхцөл байв гэдэгт л дүгнэлт хийх нь чухал юм,худлаа болох нь тогтоогдвол сайн биз?

Бидэнтэй нэгдээрэй