Шууд Chart

Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа

2018-11-19 17:29:24

“Тэгширэх гурван эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Г.Эрдэнэхүү “Титан хийц” тавилгын үйлдвэрийн төслөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд хамруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, дэмжлэг хүсч байсан.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт төслийн танилцуулга бүхий хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч энэхүү төсөл нь ЖДҮХС-гийн зээлд шалгараагүй болно. Мөн “Тэгширэх гурван эрдэнэ” нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай ямар ч хамааралгүй компани болно гэдгийг Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэж байна.


Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 5089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй