Шууд Chart

Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

2018-11-21 16:40:36

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийсэн. Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд тухайн эд хөрөнгө барьцаанд байгаа гэдгийг нотариатч бүртгэлийн байгууллагад мэдэгддэг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй, үүнийг төсөлд тусгах бололцоо бий эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн бөгөөд Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. 


Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй