Шууд Chart

Хятадын барилгынхан дахин төлөвлөлтөд оролцох сонирхолтой байна

2014-01-22 10:14:53

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан  БНХАУ-ын Худалдааны тэнхимийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйлчилгээ хариуцсан хорооны дарга Ю Ян Гин-ийг   хүлээн авч уулзлаа.

Хятадын барилгын салбарынхан Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох сонирхолтой байгааг тэрээр уулзалтын эхэнд онцоллоо.

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг шинэ байр болгох, нэг давхар барилгыг олон давхар болгох технологи Хятад улсад нэвтрээд 10 гаруй жил болж байна.  Энэ туршлагыг Монгол улсад хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж хэлэв.

Түүнчлэн Хятадын “Urban Development (Beijing) Investment Group Co Ltd” нь “Заг” ХХК-тай хамтран хавтгаалжин угсармал барилгын материалын үйлдвэр оруулж ирэх гэж байгаагаа дуулгаад яамны зүгээс хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх боломжийн талаар хөндлөө.


Хятадын барилгынхан дахин төлөвлөлтөд оролцох сонирхолтой байна  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй