Шууд Chart

Өвсний үндэс хөтөлбөр үргэлжилж байна

2014-01-22 15:07:06

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” хүрээнд нийт 272,835 ам.доллар буюу ойролцоогоор 463 сая 819 мянга 500 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Уг хөтөлбөрийн хүрээнд  “Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэг, 8 дугаар сургуулийн засвар, СХД-ийн 65 дугаар сургуулийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Япон улсын ЭСЯ-нд боллоо. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү   хэлэхдээ, “Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудад сайн сургалтын орчин нэн чухал. Үүнийг бүрдүүлэхэд “Өвсний үндэс” хөтөлбөр хувь нэмэр оруулж байгаад их баяртай байна. Энэ удаа засвар хийх гэж байгаа барилгыг сайн засч сайжруулан, сурагч хүүхдүүдэд тохитой орчин бүрдүүлэн тухайн орон нутгийнхаа загвар болно гэдэгт итгэж байна” гэв.
 
Эдгээр төсөл хэрэгжсэнээр 2013 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 18 болж нийт 1,865,756 ам.доллар буюу 3 тэрбум 110 сая 31 мянга 210 төгрөг болох юм.

Өвсний үндэс хөтөлбөр үргэлжилж байна   
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй