
Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, улс эх орондоо хийсэн гавьяат үйлсийг нь харуулсан үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ.
Сайн ноён хан Намнансүрэн нь шинэ Монгол Улсын гадаад улстай байгуулсан анхны гэрээ болох 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээг байгуулахад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байсан юм.
Сайн ноён хан сангийн захирал н.Надмид ярилаа. Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойд зориулсан үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал Монголын үндэсний музейд, ирэх долоо хоногоос энэ сарын 30-ныг хүртэл Архивын ерөнхий газарт гарна.
Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 3183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.