
Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээ:
Сургууль, цэцэрлэгийн барилгыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, агаарын бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
- Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.
- Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын байршил, хил зааг, хэмжээг нарийвчлан тогтоож газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгав
Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгоно | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.