Шууд Chart

БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018-12-21 12:31:59

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн БНХАУ-ын Тяньжин хотын Төрийн өмчийн зөвлөлийн дарга Шень Шин болон тус албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот орчимд хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулж, орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

2019 оны дөрөвдүгээр сараас хүлэмжийн аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулах ажил эхлэх юм байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй