Шууд Chart

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

2018-12-21 12:41:25

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Эргэн сануулахад, Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм. Засгийн газраас утаатай тэмцэх богино, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаагийн богино дунд хугацаанд түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлш хэрэглэх асуудал юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй