
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, анги байгууллагад ажиллаж байсан ахмад дайчдыг хүсэлтийнх нь дагуу өчигдөр хүлээн авч уулзлаа.
Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, анги байгууллагад ажиллаж байсан ахмад дайчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, агаарын орон зай, хамгаалалт, Хилийн тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд өөрсдийн санал бодлыг илэрхийлж, ярилцлаа.
Мөн дээрх асуудлын хүрээнд анхаарах, шинэчлэх ёстой гэж үзэж буй саналаа нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав.
Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын цэргийн командлалд ажиллаж байсан ахмад дайчдын төлөөллийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.