УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт:
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан.
Харамсалтай нь Монгол УИХ-ын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсон хүлцэл өчиж байна.

Монгол УИХ-ын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаан ирээгүй гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Ерөнхийлөгч Х.Баттулгад “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв | ||
| Үзсэн: 2436 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.