Шууд Chart

Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа

2018-12-29 13:02:29

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд , тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа. Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа.

Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна. Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тн батлагдсан нөөцтэй тус орд алт газрын ховор метальтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон.

Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа юм. 200 аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ.


Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2018-12-29 23:54
Shn show bn gesen nuxur bol xyjaagiin baas bna da chi noxoin gulug .
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 19:05
Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина гэж энэ,ерөнхий сайд Хүрэлсүхэд баярлалаа,судсаар нь монгол цус гүйж байгаа хүн ийм байх ёстой,өргөн олон түмэн дэмжээрэй
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 15:59
shn show bn

Бидэнтэй нэгдээрэй