
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж, Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн.
Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.га, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.
Г.Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.