Шууд Chart

Б.Бямбадоржийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилов

2019-01-09 13:57:49

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж, Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн.

Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд  эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.


Б.Бямбадоржийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилов  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй