Шууд Chart

Инфляцийн тайлан танилцууллаа

2019-01-22 13:41:16

Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран санхүүгийн салбарын судалгаа шинжилгээний чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулан  "Инфляцийн тайлан"-гийн 2018 оны 12-р сарын дугаарыг танилцууллаа.

Инфляцийн тайлан нь Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол хэрэгслүүдийн нэг бөгөөд мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл болсон тооцооллын үр дүнг багтаасан байдаг. Үүнд эдийн засгийн гадаад болон дотоод орчны шинжилгээ, цаашдын төсөөллүүд багтдаг. Инфляцийн тайланг дараах линкээр орж унших боломжтой.

12-р сарын “Инфляцийн тайлан”-г олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 1-р сарын 25-ны өдрийн 10:00 цагт Монголбанкин дээр танилцуулахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн 310119 утсаар холбогдож лавлах боломжтой.


Инфляцийн тайлан танилцууллаа  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй