
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн хагалгааг амжилттай хийлээ. Тус төвөөс энэ жил хийхээр төлөвлөсөн 10 төлөвлөгөөт хагалгааны хоёр дахь хагалгаа юм. Энэ удаагийн хагалгаанд нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй хагалгааны баг ажилласан байна. Мөн энэ үеэр Эрхүүгийн хавдрын эмч нар туршлага судлахаар ирж хагалгааны багт орж ажиллажээ.
Одоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондо бүрэн дүүрэн хийж чадах бүрэн боломж бүрдсэн гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч н.Мөнхбат хэлж байна.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийснээр иргэдийн эдийн засаг хийгээд гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасгахад томоохон нөлөө үзүүлж байна. Цаашид энэ төрлийн хагалгааг жилд олон хүнд хийх тал дээр анхаарч ажиллана гэж Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар хэллээ.
ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн хагалгааг амжилттай хийлээ | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.