Шууд Chart

Инфляцийн эсрэг тэмцэх өвөрмөц арга ашигласаар байна

2014-01-29 09:51:44

 

Латин Америкийн орнууд  инфляцийн эсрэг тэмцэх өвөрмөц арга ашигласаар байна.  Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Венесуэл  хоёр өөр ханшаар ам.доллар худалдаалж байсан. Харин   Аргентины эрх баригчид гадаад валютын худалдаанд тавьж байсан хязгаарлалтаа цуцлахаа мэдэгдсэн тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлийнхний сонирхлыг ихээхэн татлаа.
 
Аргентины эрх баригчид өнгөрсөн баасан гарагт иргэддээ хадгаламжийн зориулалтаар ам.доллар худалдан авахийг зөвшөөрөхөө мэдэгдэж байсан юм. Харин өчигдөр ам.доллар худалдан авахын тулд иргэд заавал орлого татварын мэдүүлгээ гарган өгөх үүрэг хүлээх төдийгүй орлогынх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний гадаад валют худалдан авах эрх л үүсэхийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Аргентины төв банк бэлэн бусаар валют худалдан авах зөвлөмжийг гаргажээ. Ийнхүү хувь хүн иргэд гадаад валютыг банкнаас худалдан авах боломж бүрдсэн ч хар зах дээрхи ам.долларын ханш эрс нэмэгджээ. 2011 оны сүүлчээс Аргентины эрх баригчид бэлэн ам.доллар ашиглахаас татгалзахад чиглэгдсэн бодлогыг баримталж эхэлсэн. Хадгалах зориулалтаар доллар худалдан авах нь хуулиар хориотой болсон. Зөвхөн хилийн чанад руу явахдаа татварын албаны зөвшөөрөлтэйгээр багахэн хэмжээний ам.доллар худалдан авч болдог ажээ. Гэхдээ ам.доллар авах бүртээ 35 хувийн татвар төлдөг байсан бол өчигдрөөс энэ татварыг 20 хувь болгон бууруулсан байна. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Инфляцийн эсрэг тэмцэх өвөрмөц арга ашигласаар байна  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй