Шууд Chart

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ

2019-01-30 11:26:53

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны төгсгөлд Томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийв. Хуралдаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Салбарын сайд мэдээлэлдээ, Томуу, томуу төст өвчин тархвар зүйн 3 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт гэдгийг онцлоод дэлхий нийтэд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн гэж байлаа. Мөн томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед бид Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 6-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт тус тус шилжүүлсэн. Үүний үр дүнд одоогоор эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй гэдгийг мэдээлэлдээ тодотгов.

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед эмч, эмнэлгийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж,  нийслэлийн өрх болон хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч 22, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөх ангийн 394 оюутанг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн вирусын эсрэг 900 хүн тун эмийг аймаг нийслэлийн эмнэлэг, төрөх газруудад хуваарилж, өнөөдөр гэхэд 1888 тун эм авсан талаараа Д.Сарангэрэл сайд мэдээлэлдээ дурдлаа.

Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийг багасгахад 2019-2020 оны томуугийн улиралд 6 сартайгаас дээш насны нийт хүн амын 40 хувь буюу 1,256,100 хүнийг 90 хувийн хамралттайгаар тооцож 1.141,790 тун вакцинд хамруулах, 2020 он гэхэд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах, хүүхдийн эмнэлгийн орыг 500-гаар нэмэгдүүлэх  нь зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болоод байгааг салбарын сайд гишүүдэд анхаарууллаа.

Цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авлаа.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ  
Үзсэн: 2151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зүгээр нэг л амьтан даа [127.0.0.xxx] 2019-01-30 13:31
сайдаа та юу хийх гэж байна юу ч хийсэнгүй наад захын эмнэлгий хүнд суртал нахаал харьцаа өөрчлөгдөхгүй юмаа даа
утаа гэж олон хүний ялыг үүрч байнадаа [127.0.0.xxx] 2019-01-30 13:31
хамаг юмаа утааруу чихчихээд юм л бол утаанаас боллоо гээд эмч нар нь ч бүүр туйлширчихаж энэ жил харьцангуй утаа бага бна дулаан салхитай жил байлаа монголын заяа түшиж байна

Бидэнтэй нэгдээрэй