Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2019-01-30 15:59:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Үүнд:

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

-  Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай шилдэг эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэв.

-  БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Зола Брос” хамтлагийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Хамтлагийн уран бүтээлчид Т.Будын найруулсан “Хувьсал” үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн байна.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй