Шууд Chart

Миний мэдэх М.Энхболд

2019-01-31 11:26:32

Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр өөрийн цахим хуудаснаа “Миний мэдэх М.Энхболд” бичвэр нийтэлжээ. Тэрбээр "УИХ-ын даргыг огцруулах арга хэмжээ амжилттай болж энэ цаг үеийн хамгийн муу муухай хүн болох М.Энхболд огцорлоо. Миний хувьд түүнтэй 2004 онд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга байх үед нь ажлын шугамаар танилцаж, хийдийнхээ талаар танилцуулахад бидний ажлыг нааштай хүлээж авч дэмжин ажилласан юм.

Тэр бурхны шашин соёлдоо гүн хүндэтгэлтэй ханддаг, уламжлал соёлоо дээдэлдэг хүн гэдгийг, хэн нэгнийг дээр дор үзэлгүй, хүн ёсоор ханддаг сайхан зан чанартай хүн гэдгийг нь мэдэх юм.

Өмнөх парламентын үед олонх болсон Ардчилсан намынхан түүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлахад тэвчээртэй сонсож, тайван хариулж байсан ба түүний дэндүү гэмээр энэ занг гайхан харж байв. Хожим тийм байдал хэд хэд давтагдахад мөн л зангаараа уул шиг хөдөлгөөнгүй, ёстой л төрийн хүний намба буурь зааж тэвчээртэй сонсон сууж харагдсан.

Саяын сар гаруй хугацаанд үргэлжилсэн хэрүүл тэмцэл, урвалт шарвалт дунд тэрээр мөн л төрийн хүний намба зангараг зааж, хууль журмыг хэлбэрэлтгүй сахиж хэсэг хугацаанд парламентат ёсны тулгуур, сүүлийн найдвар болж үлдсэн.

Чадалтай хүчтэй үед нь тойрон бялдуучилж, зусардаж байсан хүмүүс хамгийн их харааж, үзэн ядаж, занаж зүхэв... Энэ удаагийн акц ч мөн түүнд хүнийг таних, нөхөрлөл, найз нөхөд, урвагч шарвагчдын нүүр царай мөн чанарыг таниулж өгсөн хичээл болж өгөх шиг боллоо.

Хүчтэй үед чинь хамгийн их зусардан бялдуучилж явсан хүмүүс хэрхэн урван тэрсэлдэг, хэрхэн хүний ёсноос гадуур загнадаг болохыг, хэрхэн ашиг сонирхлын төлөө явж ирсэн зам, үнэт зүйлээсээ урвадаг болохыг бид харлаа, үзлээ, ойлголоо...

Далан настай Доналд Трамп дэлхийн супер гүрний тэргүүн болж, эрч хүч, бодлого стратеги, алсын зайны тоглолтоороо дэлхийг хэрхэн доргиож донсолгож байна. Төрийн хүний намба, үг даах, ухаан бодлого нь жигдэрсэн, 55 настай М.Энхболдод улс орондоо хийж бүтээх, олон ажлууд, улс төрчийн цаг хугацаа бий биз ээ.

М.Энхболд муу хүн байж болох ч 30 шахуу жилийн хамаг муухайг түүнд тохож боорлож буй хүмүүс хүн чанар, яс чанараар ямар хүн бэ, би ийм хүн шүү гэдгээ хангалттай харуулж таниулах шиг боллоо. Хүн насан эцэс болтлоо суралцдаг гэдэг...” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Миний мэдэх М.Энхболд  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-02-02 16:24
Мундаг хүн шүү Эр хүн тугч барина Тугал ч хариулана гэдэг дээ . Энэ эрин үед муу хүмүүсийнхээ тарыг таньж авсан нь болоо доо
batmagnai [127.0.0.xxx] 2019-01-31 23:59
odoo tsaazalyoo
Зочин [127.0.0.xxx] 2019-02-02 21:14
Наад цаазаа оюунэрдэнэ хук жонхуутайга хошного руугаа чих
batmagnai [127.0.0.xxx] 2019-01-31 23:59
tsaazal
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 21:39
Nambatai baihaaraa sain hun sain uls turch bolchih yum baihdaa sain bgaa ni tegeed ene uu kkk
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 19:14
Өнөөгийн муу муухайн хариуцлагыг нэг хүнд тохох нь утгагүй бас шударга биш! Энэ бол зүгээр эрх мэдлийн төлөөх бохир тэмцэл байлаа. М.Энхболдод алдаа, дутагдал бий л дээ. Тиймгүй хүн бас өнөөгийн төрд байхгүй !!! ХАМГИЙН ИХ ЗУСАРЧ БЯЛУУЧИД, ХАМГИЙН ИХ УРВААЧ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙДГИЙГ ЗӨВХӨН ЭНХБОЛД Ч БИШ ХҮРЭЛСҮХ САЙН ОЙЛГОХ ЁСТОЙ ШҮҮ!
зочин [127.0.0.xxx] 2019-01-31 17:40
Энэ хүн төрд 30-аад жил зүтгэлээ л гэнэ Үр дүн нь өнөөдрийн монгол орон Үнэлгээ нь тодорхой Иим рүнийг сайн ажилласан гээд бгаа хүмүүсийг ойлгохгүйм бнөө
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 17:29
Харж л баяа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 15:34
чам шиг шар тос долоож худал ярьж суудаг хүн ойлгохгүй л дээ
bold [127.0.0.xxx] 2019-01-31 14:09
Бүү долгино.Энэ хулгайчаас болж УБ ямар аймаар болсныг хараач т1 ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-31 14:06
өөрөө л энэ бүхнийг хийсэн биз дээ

Бидэнтэй нэгдээрэй