Шууд Chart

Наро Банчэн гэгээнтэн хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа

2019-02-04 11:16:32

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв сар шинийн баярыг эх орондоо гаргахаар болжээ. Тэрбээр сар шинийн өмнөхөн  “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгууллаа.

Наро Банчэн гэгээнтэн томуугийн “H1N1” вирус эрчимтэй тархсан энэ цаг үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч агаарын бохирдол ихтэй бүсийн долоон цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100 ширхэг агаар цэвэршүүлэгч хандивлалаа. Тухайлбал, гэгээнтэн  Сонгинохайрхан дүүргийн 26 ;угаах хорооны 160 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 238 дугаар цэцэрлэг, 213 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цасангоо” цэцэрлэг, 18 дугаар хорооны “Сайханаа” цэцэрлэг, 16 дугаар хорооны Ананд шавь” цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгт Японы “Magic ball” агаар цэвэршүүлэгч хандивласан байна.













Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Наро Банчэн гэгээнтэн хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа  
Үзсэн: 2185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй