Шууд Chart

Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэв

2019-02-08 13:47:56

Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд Турк улсын Анталия хотод зохион байгуулагдлаа. “Токио-2020” паралимпийн наадмын оролцох эрх олгох тус хариуцлагатай тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс эх орноо төлөөлж, эрэгтэйчүүдийн К-44 ангиллын 61 кг-ын жинд оролцсон Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн дэлхийн аварга Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдөж мөнгөн медаль хүртэв.

Сонирхуулахад, Г.Болор-Эрдэнэ ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа бөгөөд өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа аваргалсан юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй