Шууд Chart

Өвөр Монгол яруу найрагч Ц.Цолмон Хятадын 10 содон найрагчийн нэг болжээ

2019-02-11 17:15:27

БНХАУ-ын яруу найргийн www.m.yzs.com сайтаас тодруулдаг эл шалгаруулалтад Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон багтсан бөгөөд тус улсын цөөн тоот үндэстнээс ийн анхны найрагч шилдэг аравт орж байгаа аж.

“Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошуунд 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор, профессор зэрэгтэй аж. Тэрбээр ӨМӨЗО-ны Орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний албыг хашдаг юм байна.

Сонирхуулахад, яруу найрагч Ц.Цолмон 2011 онд "Цэцгийн салхи" нэртэй яруу найргийн номоо кирилл бичгээр хэвлүүлж, монгол уншигчдад өргөн барьж байсан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өвөр Монгол яруу найрагч Ц.Цолмон Хятадын 10 содон найрагчийн нэг болжээ  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй