
Зава Дамдин Ринбүчи өөрийн цахим хуудаснаа нэгэн бичвэр нийтэлжээ. Тэрбээр
“ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР
(Буриад ардын дуу)
Хадын чулууг харгилууланхан
Хадмалхан тахтай ухаа хонгор
Хайртай л олондоо алдаршигсан
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор
Довын чулууг доргилууланхан
Давтамалхан тахтай ухаа хонгор
Даяар олондоо алдаршигсан
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор
Уулын чулууг уралдууланхан
Улдаа тахтай ухаа хонгор
Улс Монголоо байгуулагсан
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор
Зава Дамдины алдрыг баригч би дөрвөн жилийн өмнө эртний сайхан ерөөлөөр Хөлөн Буйрын Шинхөн буриадуудтай учирч явтал нэгэн гацаанд Мэдог Авжаа хэмээх нэгэн буриад эмээгийнд цай уугаад мордох зуур эмээ нэлээн зандрангуй "Чи Дамдины хөвүүн Сүхбаатарыг таних уу” хэмээлээ. “Ерөнхийдөө мэднэ ээ” хэмээн өчтөл. Бас өгүүлрүүн "Монгол Улсад эрт цагт Чингис хааны ач тус хэмжээлшгүй! Эдүгээ цагийн Монгол Улсад Дамдины хөвүүн Сүхбаатар ач тустай!" хэмээсэнд би хийд дээрээ түүний хөшөөг хайрлан хамгаалж байгаа тухайгаа ярьж зураг сэлт үзүүлтэл Мэдог Авжаа намайг нэгэнтээ гайхах мэт хараад бас хайрлах мэт болоод “Сүх жанжны үед буриадууд түүнд зориулж ийм нэгэн дууг дуулж байсан” хэмээгээд дуулж өгснийг сурч авсан агаад шавь хүүхдүүддээ эл дууг зааж өгөн хийдийнхээ сүлд дуу болгосон юм. Эртний Монголчуудын захиасанд "Ачийг үл умартмуй! Нэгэн цагт ачийг хариулмуй!" хэмээхийн утга өчүүхэн ч болов болсон байгаасай хэмээн залбирнам” гэжээ.
Дашрамд дуулгахад, Сүхбаатарын талбайд байрлах жанжин Сүхбаатарын боржин чулуун хөшөөг Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд хүрэл болгосон. Харин уран барималч С.Чоймбол, уран Данзан тэргүүтэй Монголын шилдэг урчуудын хийсэн боржин хөшөө өдгөө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийдийн төв талбай-Сүхбаатарын талбайд сүндэрлэж байна. Тус хийдийн тэргүүн, Зава Дамдины хойт дүр Лувсандаржаа Ринбүчи жанжин Сүхбаатарын хөшөөг өөрийн хийддээ залж байрлуулсан нь хоёр том учир шалтгаантай аж. Нэгдүгээрт,
, хоёрдугаарт, морьтой хөшөөг бүтээлцсэн уран Данзан Лувсандаржаа ринбүчигийн номын багш нь юм байна.Зава Дамдин Ринбүчи: Дамдины хөвүүн Сүхбаатар дууг хийдийнхээ сүлд дуу болгосон | ||
Үзсэн: 5703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.