Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цагаан сараар цагдаа нарын аюулгүй болгосон "чоно" нохой байжээ

2019-02-12 15:31:58
Error loading player: No playable sources found

Сар шинийн баярын үеэр нийслэлийн төвд чоно орж ирсэн зураг, мэдээлэл цахим орчинд тарсан. Тэгвэл . Энэ тухай нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Улаанбаатар хотод чоно орж ирлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хүлээн авсан амьтныг МУИС-ын Биологийн тэнхимээр тодорхойлуулав. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болохыг тодорхойлсон байна. Энэ явцад Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн зүгээс 2018 оны есдүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу манай байгууллагад хандсан юм. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойн эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн сая хүлээлгэн өглөө. Энэ дашрамд энгийн иргэд ялгахад бэрх нөхцөлд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дуудлага өгсөн иргэн, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлье. Ижил төрлийн дуудлага бүрд шуурхай ажиллаж амьтан хамгааллын ажлыг явуулж байх болно” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагаан сараар цагдаа нарын аюулгүй болгосон "чоно" нохой байжээ  
Үзсэн: 2347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-02-12 19:54
Chono nohoigoo yalgahgui...durakuud yum a
зочин [127.0.0.xxx] 2019-02-12 15:57
цагдаа очно цагдаа чоно ч бай нохой ч бай очно уруулж хазуулбал цаашлаад амь нас нь эрсдвэл цагдааг хэн хамгаалах юм цагдаа чинь хэв журам сахиулах гэмт хэрэгтэй тэмцэх ёстой биз дээ чонотой тулалдаж уруулбал үхвэл яах вэ хохино болох уу Засаг төрөө хариулаач Цагдаа нохойд барьдаг төрийн мод уу?

Бидэнтэй нэгдээрэй