
-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 13-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Соёлын төв ордон
09.00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно. Утас: 99027019
Монгол Ньюс мэдээллийн төв
11:00 цагт: Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломжийг “Болорсофт” компани танилцуулна.
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд
11:00 цагт: Монгол Улсын Морин хуурын чуулгын "Мөргөлийн эгшиг" үнэ төлбөргүй тоглолт болно. Утас: 99040811
Богд хааны ордон музей
11:40 цагт: Нэг өдрийн хугацаанд Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээг Богд хааны ордон музей, Соёлоор гийгүүлэхүй ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, Монголын бурхны шашны урлагийн зөвлөх ТББ хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 10 гаруй уран бүтээлч Цагаан дара эх бурхан бүтээх юм байна. Утас: 11342195, 88016871, 88136969
“Тэнгис” кино театр
15:00 цагт: “Зоорь-2” аймшгийн киноны нээлт болно.
Peace Patisserie
Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн хог хаягдал бууруулах “Ananas” баг хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулна. Утас: 95155999
“Өргөө-I” кино театр
18:00 цагт: “Зоорь-2” аймшгийн киноны нээлт болно.
ӨНӨӨДӨР: Нэг өдрийн хугацаанд Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээ болно | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.