Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-02-13 09:38:47

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ардын нам Улаанбаатар хотыг удирдаж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн”, “Хятад яагаад Оросоос илүү аюултай вэ?”, “Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан мөрдөн байцаагчдыг цагдан хорьсон гэв үү” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Вант улсын дарангуйлал ба “Эко алтан Заамар”-ыг буруутгахын учир”, “УИХ-ын шинэ даргын улс төрийн зурхай”, “Г.Мандахнаран: Олимпийн медалийг даагаа нэхээд авч болно, аавыгаа алдах хамгийн хэцүү юм билээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн банк Г.Алтан, Э.Сүрэн нарт өргүй, харин залилуулсан болж таарав”, “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацааг хойшлуулж болохгүй”, ““Өвөл”-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй