Шууд Chart

Дорнодын Чух нууранд нүүдлийн эргийн шувуудын судалгаа хийнэ

2019-02-13 11:00:04

Монгол орны зүүн бүс нутаг нь Зүүн Ази Австрали Азийн нүүдлийн шувуудын замналд хамаарагддаг ба олон зүйлийн эргийн шувууд дайран ѳнгѳрдѳг бүс нутаг юм. Тиймээс тус бүсэд Зүүн Азийн нүүдлийн шувуудын судалгаа болон хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулагддаг.

Тэгвэл Монголын талаас зун Зүүн бүс нутгаар дайран ѳнгѳрѳх нүүдлийн эргийн шувуудын судалгааг хамтран хэрэгжүүлэхээр болж,  БНХАУ-ын Донгтин нуурын хамгаалалтын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Монголын шувуу хамгаалах тѳв, Дорнод хамгаалалтын захиргаа болон Хятадын Донгтин нуурын хамгаалалтын захиргааны судлаачдын баг хамтран энэ зун Дорнодын Чух нууранд дээрх судалгааг эхлүүлэхээр болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодын Чух нууранд нүүдлийн эргийн шувуудын судалгаа хийнэ  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй