Шууд Chart

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр  Э.Батбаяр томилогдлоо

2019-02-13 12:25:13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, ажлын амжилт хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Энхээгийн БАТБАЯР (PhD)

Боловсрол

1980-1990 Нийслэлийн 10 жилийн VI сургууль;

1990-1992 ЗХУ-ын Курган хотын Металлургын сургууль;

1995-1999 МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;

1999-2000 МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;

2002-2005 ОХУ-ын Кранснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол Eлсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын(Ph.D)зэрэг хамгаалсан.

Хөдөлмөр эрхлэлт

1999-2012 Түшээ дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимын эрхлэгч, зөвлөх багш

2010-2012 УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019 "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр  Э.Батбаяр томилогдлоо  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй