Шууд Chart

Хулгайн анчид хүзүүвчтэй цагаан зээр агнажээ

2019-02-14 14:16:22

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах зорилгоор 2016 оноос эхлэн  хамтын судалгаа явуулж байгаа аж. Түүнчлэн энэ ажлын хүрээнд тодорхой тооны цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэжээ. Гэвч хүзүүвчтэй цагаан зээр хулгайн анчдын дуранд өртсөн байна. Тодруулбал, . Эдгээр зээрийн ихэнх нь нас бие гүйцсэн ооно байсан бөгөөд хүзүүвчтэй зээр ч байсан аж.

2017 оны арваннэгдүгээр сараас хойш сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэсэн таван цагаан зээр хулгайн ангийн золиос болжээ. Энэ талаар судлаачид “Бид маш цөөн тооны зээрэнд хүзүүвч зүүдэг. Гэтэл олон зуун зээрээс хүзүүвчтэй зээр хулгайн анд өртсөн нь энэ төрлийн хууль бус агнуур эрс нэмэгдэж байгаагийн нотолгоо” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хулгайн анчид хүзүүвчтэй цагаан зээр агнажээ  
Үзсэн: 2020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Уул үүл [127.0.0.xxx] 2019-02-14 17:06
Судлаачид, байгаль орчны ажилтанууд бөөн ажил болж амьтан хүзүүвчилдэг юм байна лээ. Эх орныхоо сайн сайхныг увайгүй улс төрчид болон улаан нүдэлсэн хулгайч нар хайр найргүй цөлмөдөг. Яг адилхан хулгайч нар.
Уул үүл [127.0.0.xxx] 2019-02-14 17:02
Хулгайн анчдын араас ажил үүргээ гүйцэтгэж явсан хүү маань хөөцөлдөж яваад осолд орсон. Залуу сайхан биеэрээ хохирсон доо

Бидэнтэй нэгдээрэй