
Зоонозын гаралтай халдварт өвчнүүдээс хүн амаа эрт сэрэмжлүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна. Зоонозын гаралтай шинэ болон сэргэж байгаа халдварууд дэлхий дахины анхаарлын төвд байна. Тодруулбал нийт халдварт өвчний 70 гаруй хувийг зоонозын өвчин эзэлж байгаа юм. Манай оронд энэ төрлийн 30 гаруй өвчлөл оношлогдсон. Өнгөрсөн жилийн хувьд хачигт халдварын өвчлөл эрс нэмэгджээ. Та бүхэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрахын ярианд анхаарлаа хандуулна уу.
Тус төвөөс Зоонозын гаралтай өвчлөлийг бууруулах үүднээс бэлэн байдал хангах, байгалийн голомтот халдваруудыг илрүүлэх зэрэг ажлууд хийж байна.
Халдварт өвчний 70 гаруй хувийг зоонозын өвчин эзэлж байна | ||
Үзсэн: 2409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.