Шууд Chart

Тоёота компанийн ашиг өсчээ

2014-02-05 14:57:00

Ирэх 3 сард 2013 оны санхүүгийн жил дуусгавар болно. Учир нь энэ хугацаанд  дэлхийд автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Японы Тоёота компаний ашгийн хэмжээ 2,4 триллион иений буюу 23,7 тэрбум ам доллар хүрэх төлөвтэй байгаа аж.

2013 оны 4-12 сарын хооронд нийтдээ 189 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийн худалдааны үзүүлэлтээс 17 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ингэснээр үйл ажиллагааны ашгийн хэмжээ 18 тэрбум ам.доллараас давж, санхүүгийн жилийн сүүл үе гэхэд ашгийн урьдчилсан төлөв 23,7 тэрбум ам.долларт хүрэх хэтийн төлөв ажиглагдаж байгаа гэнэ. 2008 онд дэлхий дахинаа тохиосон банк санхүүгийн хямралаас хойш ийнхүү анх удаа ашгийн хэмжээ нэмэгдсэн нь иений ханш дэлхийн зах зээл дээр суларч, Хойд Америкт арилжаа нэмэгдсэнтэй   холбон тайлбарлаж болохоор байна.
 
Сүүлийн зургаан жилийн хугацаанд иений ханш нэлээд чангарсан учир тус аж ахуйн нэгж маркетингийн стратегийн зардлаа бууруулах бодлого баримтлан ажилласан. Харин дэлхийн зах зээл дээр иений ханш суларсан учир АНУ болон Хятадын зах зээл рүү түлхүү анхаарч ажилласан нь ийнхүү ашгийн хэмжээг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон гэж тус компанийн тэргүүлэгч гишүүдийн зүгээс мэдээлж байна. Үүний зэрэгцээ ашгийн хэмжээ нэмэгдснээр ажилчдын нөхцөл байдал амьжиргаа цалингийн хэмжээ ч нэмэгдэх боломжтой болж байгаа юм байна. Тоёотагийн үйлдвэрчний холбоо ч сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа цалин хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагаа аж ахуйн нэгжийн удирдлагуудад тавихаар төлөвлөөд байгаа юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тоёота компанийн ашиг өсчээ   
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй