Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Tокио-2020” олимпийн наадмын "Алтан сакура" бамбар бэлэн болжээ

2019-03-21 09:00:42
Error loading player: No playable sources found

“Tокио-2020” олимпийн наадмын "Алтан сакура" бамбар бэлэн боллоо. Нэг кг 200 гр жинтэй уг бамбарыг 2011 онд Наран улсын зүүн хойд нутагт болсон аймшигт газар хөдлөлтөд нэрвэгсэн оршин суугчдад зориулсан түр хоргодох оромжийг барьсан хөнгөн цагаанаар урлаж, байгалийн гамшигт өртөгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж буй хүнлэг ариун санааг агуулсан ажээ.

Уламжлал ёсоор ариун Эллада Грек орны Олимпия уулын бэл дэх олимпийн мөнхийн галаас ирэх жилийн гуравдугаар caрын 11-нд бамбараа бадраан, ес хоногийн дараа Наран улсдаа соёрхон залж, 2020 оны гуравдугаар сарын 26-ны билэгт сайн өдөр зовлон амссан Фүкүшима мужаас Зуны XXXII олимпийн наадмын бамбарт аялал ёслол төгөлдөр эхлэх юм байна.

“Токио-2020” олимпийн наадам долдугаар caрын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Tокио-2020” олимпийн наадмын "Алтан сакура" бамбар бэлэн болжээ  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй