Шууд Chart

Их мастер А.Энхтуулын санаачилгаар Монголын хамгийн том шатрын өдөрлөг зохион байгуулагдана

2019-03-26 10:26:38

"Элит Брайн" олон улсын шатрын академийн үүсгэн байгуулагч, олон улсын шатрын их мастер А.Энхтуулын санаачилгаар шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилттой "Яагаад шатар гэж" багийн хамт олон Монголын хамгийн том шатрын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр өсвөрийн шатарчдын  бодлого бодолтын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах ажээ.

Тус өдөрлөгийн хүрээнд олон улсын стандартын дагуу бүтээгдсэн "64 ухаалаг дэвтэр"-ийн нээлтийн баярыг тэмдэглэж, 2019 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцох тэтгэлэгт тамирчдыг шалгаруулах юм.

Түүнчлэн "Яагаад шатар гэж" өдөрлөг нь өсвөрийн шатарчдыг тэдний эцэг, эхчүүдийн хамт хөтөлбөртөө хамруулж, шатрын спортыг ойлгож үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж буй ээж, аавуудад урам зориг хайрлах арга хэмжээ болохоороо онцлог.

Өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулсан олон төрлийн сонирхолтой сургалт болох гэнэ.

Тухайлбал, Монгол Улсад шинэхэн төрөөд буй залуу их мастеруудтай өсвөрийн шатарчид маань тоглох боломжийг “Яагаад шатар гэж” багийн хамт олноос олгож байгаа юм байна.

 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Их мастер А.Энхтуулын санаачилгаар Монголын хамгийн том шатрын өдөрлөг зохион байгуулагдана   
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-28 14:56
Гол мэдээллээ өгөөчээ Хэзээ, хаана???????
zochin [127.0.0.xxx] 2019-03-26 12:01
Amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй