Шууд Chart

85 настай Ц.Раднаа ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

2019-04-01 11:49:50

Польш Улсад болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ. 

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85 настай Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс дахин алтан медаль хүртжээ.

Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна. 

Мөн ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор Torun 2019 мастерсийн ДАШТ-д 80-85 насны ангилалд шидэлтийн таван төрлөөр оролцож, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж, есөн удаагаа дэлхийн аварга болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

85 настай Ц.Раднаа ДАШТ-ээс алтан медаль хүртлээ  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй