Шууд Chart

Шинээр хоёр вакциныг 2, 4, 5 ,9 сартай хүүхдэд хийнэ

2019-04-01 12:16:23

Жил бүр дэлхий нийтэд уушгины үрэвслээс болж нас барж буй 1.3 сая хүүхдийн гуравны нэг нь пневмококкийн хамааралтай байна. Монгол Улсад тав хүртэлх насны эндэж буй хүүхдүүдийн таван хүүхдийн нэг нь амьсгалын тогтолцооны эмгэгийн улмаас нас барж байна гэсэн судалгаа байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 оны 63 дугаар чуулганаас бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, уушгины үрэвслийн үгдрэл, хүндрэлийг бууруулах тухай Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийг уриалж, хамгийн үр дүнтэй аргыг тодорхойлжээ. Үүнд пневмококкийн эсрэг вакцинаар бага насны хүүхдийг дархлаажуулах нь хамгийн чухал гэж үзсэн байна.

Өнөөдрөөс эхлэн улс орон даяар пневмококкийн вакциныг 2, 4, 9 сартай хүүхдийг дархлаажуулахаар болсон байна. Мөн халдварт саа өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг шинээр нэвтрүүлж, таван сартай хүүхдүүдийг вакцинд хамруулна. 


Шинээр хоёр вакциныг 2, 4, 5 ,9 сартай хүүхдэд хийнэ   
Үзсэн: 3816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй