Шууд Chart

Орхон аймагт өдөрт дунджаар 10-12 тонн мах худалдаалагдаж байна

2019-04-05 12:10:52

Махны үнэ жилээс жилд нэмэгдсээр байгаа энэ үед зах зээлээс хямд үнээр иргэдийн махны хэрэгцээг хангах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгэн худалдаалдаг. Орхон аймагт өдөрт дунджаар 10-12 тонн мах худалдаалагдаж байгаа бөгөөд энэ жил 150 сая төгрөг төсөвлөн үхэр, хонь, ямааны 300 тонн мах нөөцлөн худалдаалж байна.

Дээрх аймаг энэ жил хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 300 тонн мах нөөцөлж, зургаан цэгээр худалдаалагдаж эхэлсэн.

Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс харьцангуй хямд байгаа ч өнгөрсөн жилийн үнэтэй харьцуулахад өссөнийг албаны хүн хэлж байна.  

Тодруулбал үхрийн цул мах 9400, ястай мах нь 7700, хонины цул мах 8200, ястай мах нь 6700, ямааны цул мах 7800, ястай мах 6500 төгрөгний үнэтэй байна.

Мөн хонины гулууз 6500, ямааны гулууз 600 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна. Хонь, ямааны гулууз наснаас нь хамаарч 16-30 кг болодог бөгөөд 140-150 мянган төгрөг байдаг байна. Орхон аймагт холбогдох албаныхан нөөцийн мах худалдаалагдаж буй цэгүүдэд хяналт шалгалт зохион байгуулжээ.

 Энэ жилийн хувьд үхэр, хонь, ямааны 300 тонн махыг бэлтгэж өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас худалдаалж эхэлсэн бөгөөд “Эрдмийт” компани бэлтгэн нийлүүлж байна. Одоогоор  тус компанийн нөөцөнд 400 гаруй тнн мах байгаа гэнэ

Нөөцийн махны савлагааны хувьд үйлдвэрийн аргаар ариун цэвэр стандартын шаардлага хангасан савлагааг хийж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ОБГ, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орхон аймагт өдөрт дунджаар 10-12 тонн мах худалдаалагдаж байна  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй