Шууд Chart

“Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн барилдаан болно

2019-04-10 10:07:00

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнээс санаачлан, сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан энэ баасан гарагт “Мөнхийн Үсэг” группийн “Мөнх спорт төв”-д болно.

Энэхүү барилдаанд “Их Монголын хүчтэн” дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхчүүд зодоглох юм.

2018-2019 оны улиралд тус дэвжээний бөхчүүдийн зургаан барилдааныг зохион байгуулсан бөгөөд улсын начин Л.Батзориг, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар хоёр удаа, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

Энэ сарын ээлжит барилдааныг улсын өсөх идэр начин Д.Дашжамц, улсын начин С.Сугар, С.Жаамаа, Л.Наранбаатар, Б.Сугаржаргал, Л.Батзориг нарын зэрэг хүчтэн төрөн гарсан Өлзийт сумын нэрэмжит болгон зохион байгуулах аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн барилдаан болно  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй